The hospital `Taliin bulag` was established in 1998. The hospital expended to haven office with 4 floors and 1080 sguare meters area. A day 40-50 people are ablative cured by ambulatory and 23-25 people or disability and older people are cured to stay by internal and rational medication. There are 13 employees such as 3 doctor’s 6, nurses 1, laboratory assistant an account a cook and 3 series /service/craft. Our hospitalist many advantages of clinical and immunological examination a canteen with gulfed cook and using ten both of modern and traditional medical system. There are Medical Master doctor an internal doctor of first degree a traditional bachelors doctor a clinical professor 3 best workers of saving the health center and doctor and nurses with best intellectual retch gold medals of the Youths Union in Mongolia. This hospital trained the internal cardiologicoronary and allergy and traditional qualities doctors.

OUR HOSPITAL FOR YOU.

Curing to stay and by ambulatory

  1. The diagnostics and medications of all kinds of internal disease
  2. The diagnostics and medications of nervous disease
  3. Traditional diagnostics and medications of Mongolia including
  • Diagnosing to feel the pulse
  • All kinds of chiropractic
  • Acupuncture
  • The diagnostics of clinic and biochemical laboratory

Our important target

We are responsible for expending our activities equipping by medical apparatus working as our resources and improving the ambulance quality.

Address

Located in DGT-2 of Uurkhaichin district, Bayn-undur, Orkhon province.

Phone: 01352—22-9-66, 99 09 38 23;

Эмнэлэг нь дотор, мэдрэл, зүрх судасны өвчнүүдийг эмчлэх, урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг аймгийн хүн амд үзүүлэх 2 дахь шатлалын эмнэлэг юм.

Тус эмнэлэг нь 1998 оны 3 сарын 17-нд Аймгийн Засаг даргын 94-р захирамжаар хэвтүүлэн эмчлэх 14 ортой байгуулагдсан.

Үйл ажиллагааны чиглэл: дотор-уламжлалтаар өвчнийг эмчлэх оношлох

2001 оноос 13 өрөө бүхий 1060 м² талбай бүхий зориулалтын дагуу засварлан тохижуулсан барилгатай болж жилдээ 550 орчим хүн хэвтүүлэн эмчилдэг, амбулаториор ЭКГ оношлогооны ЭХО, дотрын эмчийн үзлэг хийж байна. Манай байгууллагад Анагаах ухааны магистр 1, клиникийн профессор эмч 1, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан 3, ЭМЯ -ны жуух бичигтэн 4 ажилладаг.

Эрхэм зорилго: Дотрын өвчлөлөөс урьдчилан сэргийлж эмнэлгийн тусламж үйлчилгээг стандарт технологийн дагуу чанартай, хүртээмжтэй үзүүлэн хотын ард иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үлгэр жишээ хамт олон бүрдүүлэхэд оршино.

Мөн эмчилгээний үр дүнг дээшлүүлэх болон элэг цөсний өвчтэй хүмүүсийг элэг цөсний архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зуны улиралд гүүний саамны сувилалыг ажиллуулж байгаа нь аймгийн хүн амын талархалыг хүлээгээд байна.

Манай эмнэлгийн давуу тал:

Эмнэлэгийн хэвтүүлэн эмчлэх хэсэг нь тав тухтай өрөө бүр бие засах газар, ариун цэврийн өрөө, кабелийн телевизтэй,

  1. Эмчилгээний чанар нь сайн,чанартай эмчилгээний хоолоор үйлчилдэг;
  2. Өвчтөнд хамгийн ойр, дотны харьцааг бий болгодог;
  3. Зүрх судасны эмгэгийг эрт оношлон эмчилдэг;
  4. Өөрийн дүрс оношлогооны аппарат болон лабораторитой;
  5. Уламжлалт эмчилгээний арвин туршлагатай;
  6. Сургалт, сурталчилгааг тогтмолжуулан, эмийн зохистой хэрэглээ, аюулгүй тарилга зонхилон тохиолдох өвчний талаар байнгын үзүүлэн ашигладаг;
  7. Гүүний сүүний саам эмчилгээ нь эмчилгээний үр дүнг баталгаажуулдаг;
  8. Аймгийн үйлчлүүлэгчдийн дунд нэр хүндтэй;
  9. Сургалтыг тогтмолжуулахад зориулан сургалтын өрөөг тохижуулан сургалтын самбар хийж хүн байнга харахуйц газарт байрлуулсан нь үйлчлүүлэгсэдийн таашаалд нийцсэн;
  10. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөдөлмөр эмчилгээний тасаг нээн тэднийг эрүүл эрхтэнд нь тулгуурлан нөхөн сэргээлт сургалт явуулдаг.

Цаашид эмнэлэг үйлчилгээний чанарыг сайжруулан техник технологийн шинэчлэл хийх зорилт тавин ажиллаж байна.

Үйлчилгээний тодорхойлолт:

“Талын булаг” эмнэлэг нь 1998 оноос үйл ажиллагаагаа эхлэн 14 ортой эмнэлэг нээн ажиллуулж, аймгийн ЭМД-ын хэлтэстэй гэрээ байгуулах замаар жилд дунджаар 530-660 ЭМД-тай иргэд, 65-90 харъяаллын бус болон ЭМД-гүй иргэдийг хэвтүүлэн эмчилж ирсэн. Энэ хугацаанд иргэдийг ЭМД-д тогтмол хамруулах, эмчилгээ үйлчилгээний чанар, нэр төрөл, эмч ажилчдын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхэд голлон анхаарч ирсний дүнд үйл ажиллагаа нь тогтмолжсон, стандартын шаардлага хангасан байртай, Магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг боллоо.

Хүрэх үр дүн: Зах зээлийн өрсөлдөөнд шалгарах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний стандартын шаардлагыг хангаж ажиллах, үйлчлэх хүрээгээ өргөжүүлж, хүчин чадлаа нэмэгдүүлэх, эмчилгээ үйлчилгээний шинэ технологи нэвтрүүлэх, аппарат тоног төхөөрөмжөөр тоноглох, үйлчлүүлэгчид тав тухтай орчин бүрдүүлэх гол зорилтуудаа биелүүлж ирсэн, цаашид улам сайжруулах, ХХЭМБ-ын хөгжлийн түвшинг орчин үеийн шаардлагын түвшинд хүргэх зорилтыг өмнөө тавин ажиллаж байна.

Орхон аймгийн НЭ-ийн дотрын нэг оронд 211.19 хүн ноогдож байгаа нь бусад аймаг улсын нэг оронд ногдох орноос 1.8% -иар их байгаа учир ачаалал хүчин чадлаас давсан үйлчилгээг манай эмнэлэг үзүүлэх боломжтой. Ийнхүү давсан үйлчилгээг үзүүлэх замаар эмнэлгийн байгууллага, эмч, үйлчлүүлэгчдийн хоорондын уялдаа холбоог сайжруулахад боломж нөхцөлөө дайчлан, гэрээ байгуулан ажиллаж ирснээр эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулж байна.
Хувийн хэвшлийн эмнэлэгүүдийн бас нэг зорилт бол үйлчлүүлэгчид ойр дөт, оновчтой, чанартай тусламж үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэх, ганцаарчилсан зөвлөгөөг хүн нэг бүрт өгөх замаар эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, мөрдүүлэхэд чиглэгддэг.

Зүрхний өвчнийг түргэн шуурхай оношлоход шаардлагатай сүүлийн үеийн 3 каналтай ЕCG-901 маркийн аппаратаар ирмэгц бичлэг хийж, сахарыг 1-2 минутанд оношлон, 3-5 минутанд эмчилгээнд оруулснаар хүндрэл чирэгдэлгүй үйлчилгээг иргэд хүртэх боломжтой боллоо.